erxes HUB — сургагч багш, хувиараа бизнес эрхлэгч багш нар, цагаар хичээл орох боломжтой багш нар болон хувь хүний хөгжлийн байгууллагуудын хамтын төвийн сүлжээ. Анхны салбар Japan Town C6-д бүрэн тохижуулсан анги танхимыг зөвхөн хичээллэх цагтаа захиалаарай.
АСУУДАЛ
Гэтэл түрээсээ бүтэн сараар төлдөг. Өдрийн ихэнх цагт ашиглалтгүй сул зогсох талбайн зардал таны сургалтын төвийн болон багшийн ашгийг иддэг.
ШИЙДЭЛ · 4 ЭЭЛЖИТ ХУВААРЬ
Бүх анги танхим өдрийн 4 тогтмол ээлжээр захиалагдана. Ээлж бүр хичээлээс өмнө 30 минут, дараа нь 30 минутын бэлтгэл & цэвэрлэгээний завсарлагатай. Эвент танхим (Hall) уян хатан цагаар захиалагдана.
Бүтэн блок: 08:00–11:00 (±30 мин завсарлага)
Бүтэн блок: 11:00–14:00 (±30 мин завсарлага)
Бүтэн блок: 14:00–17:00 (±30 мин завсарлага)
Бүтэн блок: 17:00–20:00 (±30 мин завсарлага)
ЗАРДАЛ БАГА · УХААЛАГ ТАРИФ
1 м² · 1 ээлж (2 цаг хичээл + ±30 мин бэлтгэл)
Бүрэн тохижуулсан шинэ анги танхимыг зөвхөн ашигласан цагтаа төлнө. Өдөр, цагийн ачааллаас хамааран хөнгөлөлттэй ухаалаг тариф мөрдөнө.
Ажлын өдрийн өдөр (11:30–16:30) болон амралтын өдрийн орой (17:30–19:30) хөнгөлөлттэй тарифтай.
| Танхим | Талбай / Суудал | 08:30–10:3008:00–11:00 | 11:30–13:3011:00–14:00 | 14:30–16:3014:00–17:00 | 17:30–19:3017:00–20:00 |
|---|---|---|---|---|---|
| Сургалтын өрөө 1 | 64 м² · 25 хүн | 115,000₮Амралт: 147,000₮ | 96,000₮Амралт: 147,000₮ | 102,000₮Амралт: 115,000₮ | 147,000₮Амралт: 90,000₮ |
| Сургалтын өрөө 2 | 46 м² · 25 хүн | 83,000₮Амралт: 106,000₮ | 69,000₮Амралт: 106,000₮ | 74,000₮Амралт: 83,000₮ | 106,000₮Амралт: 64,000₮ |
| Сургалтын өрөө 3 | 34 м² · 25 хүн | 61,000₮Амралт: 78,000₮ | 51,000₮Амралт: 78,000₮ | 54,000₮Амралт: 61,000₮ | 78,000₮Амралт: 48,000₮ |
| Сургалтын өрөө 4 | 34 м² · 25 хүн | 61,000₮Амралт: 78,000₮ | 51,000₮Амралт: 78,000₮ | 54,000₮Амралт: 61,000₮ | 78,000₮Амралт: 48,000₮ |
| Сургалтын өрөө 5 | 36 м² · 25 хүн | 65,000₮Амралт: 83,000₮ | 54,000₮Амралт: 83,000₮ | 58,000₮Амралт: 65,000₮ | 83,000₮Амралт: 50,000₮ |
| Велнес өрөө | 65 м² · 25 хүн | 117,000₮Амралт: 150,000₮ | 98,000₮Амралт: 150,000₮ | 104,000₮Амралт: 117,000₮ | 150,000₮Амралт: 91,000₮ |
| Сургалтын өрөө 7 | Тохиролцоно | —Амралт: — | —Амралт: — | —Амралт: — | —Амралт: — |
Хүүхдээ хүргэж ирсэн эцэг эх өөртөө ч сургалт олно. Нэг сургалтын суралцагч нөгөөг нь сонирхоно.
Нэгдсэн арга хэмжээ, хамтын зар сурталчилгаагаар маркетингийн зардлаа хувааж, бие биеийн суралцагчдад хүрнэ.
ОЛОН САЛБАРТ СҮЛЖЭЭ · 2027 ӨРГӨЖИЛТ
Suruga · Japan Town C6 байр, 6-р давхар нь манай анхны салбар юм. 2027 онд бид Яармаг, 21-р хороолол, Улаанхуаран, Долоон буудал зэрэг хотын гол байршлуудад шинэ салбаруудаа нээхээр төлөвлөж байна. Сургагч багш, хувиараа бизнес эрхлэгч багш нар, цагаар хичээл орох боломжтой багш та гэртээ ойрхон хичээл орохыг хүсвэл хүлээлгийн бүртгэлд (pending mode) одоо бүртгүүлээрэй — шинэ салбар нээгдэхэд бид тантай түрүүлж холбогдох болно.
Анхны жишиг салбар. Бүрэн тохижуулсан анги танхимууд, Велнес өрөө, Эвент танхим шууд захиалгад нээлттэй.
Сул цаг шалгахХан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс. Багшийн хүлээлгийн бүртгэл нээлттэй.
Сонгинохайрхан дүүргийн төв хэсэгт гэртээ ойрхон хичээл орох шинэ салбар.
Баянзүрх дүүргийн зүүн бүсийн багш, суралцагчдад зориулсан хамтын төв.
Хойд бүсийн багш нар түгжрэлгүй, гэртээ ойрхон хичээл заах боломж.
Танай дүүрэг, хороололд erxes HUB хэрэгтэй байна уу? Хүлээлгийн жагсаалтад бүртгүүлж байршлаа санал болгоорой.
Сургагч багш, хувиараа бизнес эрхлэгч багш нар, цагаар хичээл орох боломжтой багш та хүссэн байршлаа сонгон бүртгүүлээрэй. Шинэ салбар нээгдмэгц бид танд мэдэгдэнэ.
1-Р САЛБАР · SURUGA (JAPAN TOWN C6) БОДИТ ЦАГИЙН ХУВААРЬ
Анхны салбар болох Suruga (Japan Town C6)-ийн бодит сул цагийг харуулна. Боломжтой ээлж дээр дарж шууд хүсэлт илгээгээрэй.
| Ээлж / Цаг | Да11-16 | Мя11-17 | Лх11-18 | Пү11-19 | Ба11-20 | Бя11-21 | Ня11-22 |
|---|---|---|---|---|---|---|---|
| 08:30–10:3008:00–11:00 (±30m) | |||||||
| 11:30–13:3011:00–14:00 (±30m) | Захиалагдсан | Захиалагдсан | |||||
| 14:30–16:3014:00–17:00 (±30m) | Захиалагдсан | Захиалагдсан | Захиалагдсан | ||||
| 17:30–19:3017:00–20:00 (±30m) | Захиалагдсан | Захиалагдсан | Захиалагдсан |
1-Р САЛБАР (JAPAN TOWN C6) · ЗАХИАЛГЫН ПОРТАЛ
Сургагч багш, хувиараа бизнес эрхлэгч багш нар, цагаар хичээл орох боломжтой багш нар өөрийн мэдээллээр бүртгүүлж, Suruga (Japan Town C6) салбарын сул өрөө, цагийн ээлжийг сонгон хамгийн багадаа 1 сарын хугацаатай хүсэлт илгээнэ. Хүсэлт erxes Academy Command Center-т шууд очно.